Монголд амжилттай туршигдсан, нутагшсан, Дэлхийн зах зээлд байгаа газар тариалангийн аж үйлдвэрийн зориулалттай, өндөр технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн болох хамгийн том 52л, 72л дронуудыг танд санал болгож байна.
Бид бүхэл бүтэн нэг жилийг туршилт, судалгаанд зарцуулсан ба Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймгуудад олон төрлийн талбайд хор, бордоо цацсан.
Ингэхэд илүүдэл хор, бордоо газрын хөрсөнд шингэж, хөрсний орчинг өөрчлөхгүй, үндсэн зорилтот үйлчилгээгээ маш сайн үзүүлж байсан ба үйлчилгээний үр дүн маш сайн байсан.
АГРО ДРОН нь GPS-ийн төхөөрөмжөөр талбайг нарийн хэмжиж, өндөр нарийвчлалттайгаар нислэгийн төлөвлөгөө боловсруулж, гүйцэтгэдэг.
Тийм учраас цацагдаагүй хоцрох нэгж талбай үлдэхгүй, их талбайд богино хугацаанд өндөр хурдтай, жигд сайн цацдаг, намагтай жалгатай газар торно гэхгүй, хүн хордохгүй, олон хүн хүч шаардахгүй, хор бордоог нормоор нь хүргэдэг, маш бага
ус ашигладаг, шингэн – хуурай хор, үр цацдаг, эдийн засгийн хорогдолгүй, ажлын чанар, үр дүн баталгаатай, хор бордоо цацах ажлыг хөнгөвчилнө.
EРӨНХИЙ АЖИЛЛАГАА
- GPS-ээр талбайн 4 цэгийг хэмжинэ
- Дроны удирдлаган талбайн хэмжээ бодогдоно
- Дроны цацах өргөн, нисэх хурдыг тохируулна
- Дроны нисэх замын төлөвлөгөө зурагдана
- Дроны саванд хор бордоогоо найруулж хийнэ
- Дроны хоёр баттерейг суурилуулж, залгана
- Дроны автомат горимоор нисэх командыг удирдлага дээр сонгоно
- Дрон хөөрч, 0 цэгээс цацаж эхлэнэ
- Дроны хор, бордоо дууссан бол дууссан цэгээ тэмдэглэж, хөөрсөн өөрөө хүрч ирнэ.
- Дронд ажлын шингэнээ сэлгэн хийнэ.
- Дроны баттерейн цэнэг дууссан бол цэнэглэх буюу цэнэгтэй баттерейгаа оронд нь угсрана.
- Дрон дууссан цэгээсээ үргэлжлүүлэн цацна.
- Ажлын явцад баттерейн үлдсэн цэнэг хөөрсөн газар буцаж ирэхэд хүрэлцэхгүй бол тухайн
байршилдаа зөөлхөн газардана. - Шөнө ажиллах боломжтой.
ТЕХНИК ҮЗҮҮЛЭЛТ
- Агаарын температур 18-24 º
Хөрсний чийг 10-08%
Салхины хурд 4-8м/с
Нисэх хурд 1-10м/с
Салхины эсэргүүцэл 8-10м/с
Цацах өргөн 8-10м
Цацах хурд 3-20л/мин
Бүтээмж 14га/цаг
Ус зарцуулалт 2л/га
Баттерей 2ш/30000мАц
Баттерей цэнэглэх хугацаа 1ш/30мин
Хэмжээ/диаметр 3,5м
Дроны жин 39кг
Нисэх жин 109кг
Агаарын температур 18-24 º
Хөрсний чийг 10-08%
Салхины хурд 4-8м/с
Мотор 100мян/ц
ВИДЕО
АГРО ДРОНЫГ АЖИЛУУЛАХ ЗААВАРЧИЛГАА
ФЭЙСБҮҮК ХАЯГ:
https://www.facebook.com/agrodrone.mongolia
评价
目前还没有评价