Дроны Шийдэл

ДРОНЫ ШИЙДЭЛ

Газар тариалангийн дрон

Олон улсад газар тариалангийн технологийн хөгжилд дрон онцгой үүрэг гүйцэтгэж байна. Газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйг эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд үр тариалах, ургамал хамгаалал, хөрсний үржил шимийг сайжруулах, ургацаа нэмэгдүүлэх зорилгоор дрон хэрэглэх нь зардлыг бууруулж, удаан хугацаанд үр ашигтай газар тариалан эрхлэх боломжийг олгож байна.

Манай компани дэлхийн шилдэг дрон үйлдвэрлэгч компаниудын гэрээт борлуулагч бөгөөд таны хэрэгцээнд төгс нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Дроныг Эрүүл мэндийн салбарт

Ковид гарсан үед эмнэлгийн ажилчид халдвар авах хамгийн эрсдэлтэй албан хаагчидад тооцогдож байна.

Ийм үед Дроноор эм тариа, эмнэлгийн хэрэгсэлүүдээ хүргэж боломж байна.

Солонгос улсад дроныг эм хүргэж байна.

Дроныг Онцгой байдалд

Галын аюул гарсан эрсдэлт нөхцөлд барилгын өндөр, обьектод очих хүндрэлийг үл харгалзан Дроныг ашиглан гал унтрааж байна.

Энэ дрон нь 15кг кг усыг тээвэрлэн, өдөр шөнийн аль ч нөхцөлд камераар дулаан хэмжин, галын голомтыг тогтоож, галыг хурдан хугацаанд унтраахад туслана.

Дроныг Эрчим хүч, бусад салбарт

Дулааны шугам сүлжээ, шатахуун түгээх газар, цахилгаан станц зэрэг салбарууд том агуулах сав, хэдэн км урт хоолойг зэрэг томоохон обьектууддаа аюултай нөхцөл байдал, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байдаг.

Энэхүү зорилгоор гүйцэтгэдэг техникийн үзлэг шалгалтууддаа дроныг ашиглавал маш их цаг, хүн хүч, зардал хэмнэх юм.

Халуун мэдрэгч, өндөр нарийвчлалтай камер, бусад шаардлагатай хэрэгсэлээр тоноглогдсон Дронууд нислэгийн явцад өндөр чанартай дүрс бичлэг, мэдээллээр хангасанаар засвар үйлчилгээг оновчтой удирдлагаар хангаж, байгууллагын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Дрон

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Shopping Cart
Scroll to Top