Хүн Тоологчтой Ухаалаг Дэлгүүрийн Шийдэл

ХҮН ТООЛОГЧТОЙ УХААЛАГ ДЭЛГҮҮРИЙН ШИЙДЭЛ

Хүн тоологч нь барилгын дотор гадна байгаа хүмүүсийн тоолох дэвшилтэт технологийн шийдэл юм.

Энэхүү мэргэжлийн төхөөрөмжийг ашиглан дэлгүүрт ирсэн зочдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах, бодит цагийн бичлэг харах, өргөн хүрээний анализ хийж, ажилчдаа болон бараа материалаа зөв зохион байгуулж, дэлгүүрийн удирдлагаа шинэ төвшинд гаргах боломжтой.

Дэлгүүрийн дохиололт хамгаалалтын систем

EAS ХААЛГАНУУД

ТААГНЫ ЗАГВАРУУД

Дэлгүүрийн дохиололт хамгаалалтын систем нь цахим бараа шалгах системийг ашиглан дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хулгайчаас хамгаалдаг ба Хаалга, Тааг, Тааг Идэвхгүй болгогч гэсэн 3 хэсгээс бүрддэг.

Энэ нь тухайн хаалгаар(шалгах бүсээр) гарах үед бараан дээр суурилагдсан тааг(бараа таних чип)-ыг шалган дуут дохио ашиглан хулгайчийг барих систем юм.

ДОХИОЛОЛ ХАМГААЛАЛТЫН СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛУУД:

  • Бараа материалыг хулгайчаас хамгаалах
  • Дэлгүүрийн аюулгүй байдлыг сайруулах
  • Бараа материалаа худалдан авагчдад дэлгэж харуулах
  • Хэрэглэгчийн үйлчилгээгээ сайжруулах
  • Борлуулалт, бараа материалын эргэлтийг нэмэгдүүлэх

Хаалга нь хулгайчийг гарах үед нь төлбөр төлөөгүй барааг мэдрэн дуут дохио, гэрэл дохиогоор мэдэгдэнэ

Хэрэглэгчийн хүсэл шаардлагаар шал, тааз, хаалганд давхар суурилагддаг олон төрлөөс захиалах боломжтой

AM(aкустик соронзон), RF(радио давтамж), EM (цахилгаан соронзон) гэсэн 3 төрөл байдаг.

AM нь 58герцтэй, сайн мэдэрдэг, ер хуурамчаар дугардаггүй, бүх дэлгүүр, супермаркетад тохиромжтой.

RF 8.2 герц, эдийн засгийн хэмнэлттэй, орчны нөлөөнд оромтгой, богино зайнд мэдэрдэг.

EM 1,042к давтамжтай, 90см-аас дотогш мэдэрнэ, ном, косметик, үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд тохиромжтой байдаг.

ТААГ – ууд барааны хэлбэр хэмжээнээс шалтгаалаад олон янз байдаг.

Бүр жижигхэн бол зориулалтын саванд хийх, том бол жишээ нь тоос сорогчны оосорт хийх, зарим барааг тавиураас авах боломжгүй болгож тавиурны цоож хийх гэх зэргээр бараа болгоны онцлогт тохирсон олон загвар байдаг.

ТААГ ИДЭВХГҮЙ БОЛГОГЧ – Худалдан авсан барааны Таагийг авахгүй бол хаалгаар гарч явахад дугарахаас сэргийлж, Таагийг салгаж авахад туслана.

ТААГ болгоны онцлогт тохирсон Идэвхгүй болгогч сонгохгүй бол Зарим ТААГАА гаргаж авч чадахгүй, Худалдан авагчийг эвгүй байдалд оруулах эрсдэлтэй.

Царай таних, температур хэмжигчтэй дэлгүүрийн нэвтрэх систем урилгагүй зочин танай ажлын байранд ирэхээс сургийлж, танай ажлын байрны аюулгүй байдлыг хангахад туслана.

Холбоо барих, Шийдлийн зөвлөгөө авах

     

     

    Сэтгэгдэл бичих

    Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

    Shopping Cart
    Scroll to Top